боловсролын хэлтэс

Бидний тухай

1965 онд Сүхбаатар район үүсэн байгуулагдахад хэлтэс болон орон нутаг дахь боловсролын үйл ажиллагааг захиргааны удирдлагаар ханган ажиллаж эхэлсэн түүхтэй. Өнгөрөгч хугацаанд боловсролын салбарыг нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах хүмүүс удирдаж байлаа.

Орон тооны бус орлогч бөгөөд

•   Гэгээрлийн хэлтсийн даргаар Гомбосүрэн /1965-1967/

•    Ардын боловсролын хэлтсийн даргаар Хасбазар /1967-1969/

•   Цэдэнсамба /1969-1975/, Дагшаахүү /1975-1978/

•   Т.Чимэд /1978-1982/, Т.Цэнд-Аюуш /1982-1986/

•   Г.Бүдрагчаа /1986-1987/

•   Д.Дашнамжил /1987-1989/

•   Ж.Дангаа /1989-1992/ нар ажиллаж байгаад дүүргүүдийн боловсролын хэлтэс Нийслэлийн засаг даргын дэргэдэх Боловсролын газартай нэгдсэн учир дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст сургуулийн өмнөх болон боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэнээр Г.Цолмон 1992-2000 он хүртэл ажиллаж байлаа.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 73 дугаар захирамжийн дагуу 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийг байгуулахад даргаар нь Ц.Цогхүү томилогдов.

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны Б/05 дугаар тушаалын дагуу 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын хэлтсийн даргаар Д.Адъяасүрэн томилогдон 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Ажлын алба

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны Б/05 дугаар тушаалын дагуу 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын хэлтсийн даргаар Д.Адъяасүрэн томилогдон 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

 

Д/д

Нэр

Албан тушаал

Утас

Гар утас

Мэйл хаяг

1

Д.Адъяасүрэн

Хэлтсийн дарга

70111605

88012559

adiyasuren10@yahoo.com

2

Л.Сосорбарам

Албан ба албан бус боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн /Ахлах/

70111606

99147626

sosoroo_9@yahoo.com

3

Б.Цэвэлмаа

Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн

70111606

93134545

sbd_tsevelmaa@yahoo.com

4

С.Буян-Отгон

Статистик мэдээ, хяналт үнэлгээ-шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн

50030109

99024727

sbd_buyanotgon@yahoo.com

5

Б.Отгон-Өлзий

Төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэн

50030109

99844655

otgon1118@yahoo.com

6

Ч.Мөнхбат

Бага боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн

70111606

99103692

 
Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Хүүхэд бүрийг хөгжүүлэх, бие даан сурах, ажиллах чадвартай, эрдэм мэдлэгтэй, өндөр чадамжтай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Монгол улсын Засгийн газар,БШУЯ, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсролын чанарын шинэчлэлтийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, багшийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн менежментийг боловсронгуй болгох, хүн амд үзүүлэх боловсролын үйлчилгээг өргөтгөн, иргэдэд бага, суурь, бүрэн дунд, албан ба албан бус боловсрол олгох, боловсролын салбарт хэрэгжиж буй үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагуудын дэд бүтэц, орчныг сайжруулах чиглэлээр олон талт ажлыг санаачлан зохион байгуулах, хүүхэд залуучуудын сурч боловсрох, хөгжих, эрүүл аж төрөх, хөдөлмөрлөх, тэдний эрх ашгийг хамгаалах бүхий л талын үйл ажиллагааг дэмжих, оюутан, сурагчдын боловсрол, соёлын эрэлт хэрэгцээнд тулгуурласан ажлуудыг тэдний өөрсдийнх нь хүч бололцоонд түшиглэн зохион байгуулж ажиллахаас гадна боловсролын төлбөрт үйлчилгээний дэг журам, зохион байгуулалтанд хяналт тавьж ажиллахад тус хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл оршино.

Дэлгэрэнгүй